MSE
Бусад мэдээ
Зах зээл

9 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-16

Энэ өдөр нийт 11,991,439,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 628,968,072 төгрөгийн үнийн дүн бүхий 1,042,891 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүрд XK (HRD +14.9%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +9.89), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.22) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -12.03), Оллоо ХК (OLL -4.76), Женко тур бюро ХК (JTB -4.48)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 67,288 ширхэг нэгж эрх 43,537,984.77 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 560 ширхэг үнэт цаас 55,375,280 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 16 ширхэг үнэт цаас 1,600 ам.доллар (5,752,976₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 17,984,000 ам.доллар буюу 9,632,230,400 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,575,281 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 11,991,439,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.77%-иар өсч, 64,082.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,966,697,257,436 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

9 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж