MSE
Бусад мэдээ
Зах зээл

9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-17

Энэ өдөр нийт 6,376,414,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 571,760,416 төгрөгийн үнийн дүн бүхий 933,763 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мик холдинг ХК (MIK +8.12%), Ард кредит ББСБ ХК (ADB +5.98%), Женко тур бюро ХК (JTB +4.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт проперти групп ХК (BBD -14.81%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.48%), Айтүүлс ХК ITLS -4.24%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 21,432 ширхэг нэгж эрх 21,758,850.60 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 699 ширхэг үнэт цаас 69,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаас 100,100 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 10,656,000 юань буюу 5,712,894,720 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 6,376,414,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.89%-иар өсч, 64,653.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,111,662,709,925 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж