MSE
Бусад мэдээ
Зах зээл

9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-21

Энэ өдөр нийт 60,804,714,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 714,526,104 төгрөгийн үнийн дүн бүхий 1,534,066 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 32 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Авто зам ХК (AAR +15%), Глобал монголиа холдингс ХК (HML +15%), Дархан нэхий ХК (NEH +9.39%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -5.3%), Крипто Үндэстэн ХК (CNF -5.14%), Ард кредит ББСБ ХК (ADB -3.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 79,925 ширхэг нэгж эрх 30,242,014.26 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,833 ширхэг үнэт цаас 283,300,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 499,996 ширхэг үнэт цаас 49,999,600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,576,000 юань буюу 8,898,991,360 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 244,200 ам.доллар буюу 878,055,288 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 60,804,714,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.17%-иар өсч, 65,659.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,400,220,549,518 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж