9 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 11,965,021,395 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 59 хувьцаат компанийн 1,143,144,435 төгрөгийн үнийн дүн бүхий 1,988,975 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.97%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +12.51%), Монгол нэхмэл ХК (MNH +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -14.65%), Улаанбаатар БҮК ХК (BUK -10.29%), Монгол савхи ХК (UYN -9%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 34,609 ширхэг нэгж эрх 41,938,249.84 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 3,053 ширхэг үнэт цаас 305,301,070.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХ-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,512,000 юань буюу 8,860,999,680 төгрөгөөр,
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,613,637,960 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 11,965,021,395 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.02%-иар өсч, 66,131.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,708,484,054,705 төгрөг боллоо.