9 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 69,160,946,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 898,554,368 төгрөгийн үнийн дүн бүхий 1,174,864 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Инновэйшн инвестмент ХК (QPAY +12.68%), Ремикон ХК (RMC +11.26%), Хас Банк (XAC +11.13%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шилтгээн ХК (MSH -14.8), Худалдаа Хөгжлийн банк (TDB -9.58), Оллоо ХК (OLL -7.39)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 24,848 ширхэг нэгж эрх 23,153,476.17 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 2,561 ширхэг үнэт цаас 222,975,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХ-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 10,464,000 юань буюу 5,609,541,120 төгрөгөөр,
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 14 багц 499,408 тонн 44%-c багагүй молибдены агуулгатай баяжмал 17,356,510.53 ам.доллар буюу 62,406,722,131 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 69,160,946,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.14%-иар өсч, 66,885.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,796,458,416,989 төгрөг боллоо.