MSE
Бусад мэдээ
Зах зээл

9 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-25

Энэ өдөр нийт 96,786,206,932 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 739,215,626 төгрөгийн үнийн дүн бүхий 1,048,174 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Оллоо ХК (OLL +12.86%), Махимпекс ХК (MMX +7.32%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.2%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.98%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -6.62), Ард инвестмент групп ХК (AIG -6.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 37,985 ширхэг нэгж эрх 39,085,997.39 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,120 ширхэг үнэт цаас 111,750,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 29,519 ширхэг үнэт цаас 2,951,912,500.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 292 ширхэг үнэт цаас 29,200.00 ам.доллар (104,991,812₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,448,000 юань буюу 8,811,687,040 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,575,281 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 22,917,387.78 ам.доллар буюу 82,401,988,675.65 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 96,786,206,932 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.4%-иар буурч, 66,618.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,757,589,587,290 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

9 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж