MSE
Бусад мэдээ
Зах зээл

9 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-28

Энэ өдөр нийт 40,485,794,360 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 911,282,548 төгрөгийн үнийн дүн бүхий 1,075,156 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 31 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Фронтиер Лэнд Групп ХК (MDR +14.91%), Монгол шилтгээн ХК (MSH +14.82%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +13.4%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -14.74), Крипто Үндэстэн ХК (CNF -8.51), Ард кредит ББСБ ХК (ADB -4.62)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 37,921 ширхэг нэгж эрх 40,627,554.76 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,638 ширхэг үнэт цаас 151,306,550.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 281,735 ширхэг үнэт цаас 28,237,833,120.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100.00 төгрөгөөр, тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,128,000 юань буюу 8,637,995,520 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,552,676 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 40,485,794,360 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.15%-иар өсч, 66,715.05 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,667,864,971,183 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.