MSE
Бусад мэдээ
Зах зээл

9 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-29

Энэ өдөр нийт 47,764,008,927 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 687,468,817 төгрөгийн үнийн дүн бүхий 877,332 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +8.33%), Ард кредит ББСБ ХК (ADB +6.77%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +5.28) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -12.5%), Монложистикс Холдинг ХК (MLG -6.42%), Женко тур бюро ХК (JTB -2.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 33,363 ширхэг нэгж эрх 52,935,699 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 50,184 ширхэг үнэт цаас 5,016,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 403,879 ширхэг үнэт цаас 40,387,899,360 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500 ам.доллар (5,392,755₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,613,512,296 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 47,764,008,927 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.2%-иар буурч, 66,581.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,640,065,754,130 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

9 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж