9 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 183,172,993,468 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 1,271,452,946 төгрөгийн үнийн дүн бүхий 1,846,961 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Булигаар ХК (MBG +2.55%), Говь ХК (GOV +2.34%), Монложистикс Холдинг ХК (MLG +1.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -14.99%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.53%), Крипто Үндэстэн ХК (CNF -9.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 22,527 ширхэг нэгж эрх 23,522,694 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 671 ширхэг үнэт цаас 67,050,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 6,144,000 ам.доллар буюу 22,091,612,160 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 18,368,000 юань буюу 9,841,574,400 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 18,841,600 ам.доллар буюу 67,747,610,624 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 10,841,600 ам.доллар буюу 38,982,490,624 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 12,000,000 ам.доллар буюу 43,147,680,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 183,172,993,468 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.05%-иар буурч, 62,699.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,624,328,227,782 төгрөг боллоо.