"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ОНООСОН НЭР "БОГД ДААТГАЛ" ХК БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Биржийн Үнэт цаасны бүртгэлд BODI/554 кодтой бүртгэгдсэн "Бодь даатгал" хувьцаат компанийн оноосон нэрийг биржийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар тушаалын дагуу "Богд даатгал" хувьцаат компани болгон, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 449 дугаар тогтоол болон, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 18 дугаар зүйлийн 18.4 дүгээр заалт, "Бодь даатгал" ХК-ийн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 26/06 дугаар тогтоол болон 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1391 дугаартай албан хүсэлтэд тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирал дараах шийдвэрийг гаргасан байна.
Үүнд: Биржийн Үнэт цаасны бүртгэлд BODI/554 кодтой бүртгэгдсэн "Бодь даатгал" хувьцаат компанийн оноосон нэрийг биржийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар тушаалын дагуу "Богд даатгал" хувьцаат компани болгон, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ