"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ОНООСОН НЭР "БОГД ДААТГАЛ" ХК БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026.09.29-ний өдрийн А/443 дугаар тушаалын дагуу тус компанийн оноосон нэр болон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 18 дугаар зүйлийн 18.4 дүгээр заалт, "Бодь даатгал" ХК-ийн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 26/06 дугаар тогтоол болон 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1391 дугаартай албан хүсэлтэд тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирал дараах шийдвэрийг гаргасан байна.
Үүнд: Биржийн Үнэт цаасны бүртгэлд BODI/554 кодтой бүртгэгдсэн "Бодь даатгал" хувьцаат компанийн оноосон нэрийг биржийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар тушаалын дагуу "Богд даатгал" хувьцаат компани болгон, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.