"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ БАГУУДАД БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ГЗҮТХГ, ЗСГ-ын захирал Х.Эрдэнэбүрэн болон Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар тэмцээнд оролцогч багуудыг хүлээн авч уулзлаа.
"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс Монгол Улсад зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" тэмцээний энэ жилийн судлагдахуун компаниар сонгогдсон.
Энэхүү тэмцээнд дотоодын 6 их сургуулийн 11 баг бүртгүүлэн өрсөлдөж байна.
Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ГЗҮТХГ, ЗСГ-ын захирал Х.Эрдэнэбүрэн болон Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар тэмцээнд оролцогч багуудыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ГЗҮТХГ, ЗСГ-ын захирал Х.Эрдэнэбүрэн компанийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга, санхүүгийн үзүүлэлтүүдийн талаарх тойм мэдээллийг хүргэж, удирдлагууд багийн гишүүдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариултыг өглөө.

Тус тэмцээн нь олон улсад 21, Монгол Улсад 11 дэх жилээ зохион байгуулагдаж байгаа дараа үеийн санхүүгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг олон улсын тэмцээн юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ