"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/286 тоот тушаалаар бүртгэгдсэн "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгож буй "DBM бонд" (Транч 1) өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн BOND системээр дамжуулан 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.
Арилжааны хэлбэр | Купонтой/Өрсөлдөөнт |
Нэрлэсэн үнэ | 100,000 төгрөг |
Үнийн дүн | 100,000,000,000 төгрөг |
Арилжааны захиалга авах огноо | 2026.09.07 - 2026.09.09 |
Захиалга өгөх цаг | 10:00 - 13:00 |
Өрсөлдөөнт саналын хувь | 70% |
Өрсөлдөөнт бус саналын хувь | 30% |
Нэг хөрөнгө оруулагчийн хязгаар | Зарласан хэмжээнээс хэтрэхгүй |
Өрсөлдөөнт бус саналд ирүүлсэн 500 ширхэг хүртэл захиалга | 100% биелэнэ |
Үнэт цаасны хугацаа | 12 сар |
Купон төлөх давтамж | Хагас жил тутам |