"ДЭВШИЛ МАНДАЛ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

Тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 70,420 ширхэг хувьцаа биржийн үнэт цаасны бүртгэлээс хасагдлаа.
"Дэвшил мандал" ХК-ийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02/41 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 70,420 (далан мянга дөрвөн зуун хорь) ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, "Дэвшил мандал" ХК-ийн албан хүсэлтийг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/430 тоот тушаалын дагуу бүртгэлээс хассан болно.