"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржээс хасагдсан 66,166 ширхэг хувьцаагаар бууруулж, компанийн нийт хувьцааны тоог 65,493,544 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 569 дүгээр тушаал болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/447 дугаар тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо.
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 65,559,710 ширхэг энгийн хувьцааг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржээс хасагдсан 66,166 ширхэг хувьцаагаар бууруулж, компанийн нийт хувьцааны тоог 65,493,544 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ