MSE
Бусад мэдээ
Зах зээл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-10-26

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржээс хасагдсан 28,300 ширхэг хувьцаагаар бууруулж, компанийн нийт хувьцааны тоог 65,465,244 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 582 дугаар тушаал болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/481 дугаар тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо.

"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 65,493,544 ширхэг энгийн хувьцааг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржээс хасагдсан 28,300 ширхэг хувьцаагаар бууруулж, компанийн нийт хувьцааны тоог 65,465,244 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО · Монголын Хөрөнгийн Бирж