MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

"ХӨСӨГ ТРЕЙД" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-09-22

"ТЭСО фүүдс парк" ХХК нь "Хөсөг трейд" ХК-ийн эзэмшиж буй 59,158 ширхэг энгийн хувьцаа нэг бүрийг нь 41,960 төгрөгөөр тооцон, нийт 20 хувийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.

"ТЭСО фүүдс парк" ХХК нь "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2.1 дэх хэсэгт заасны дагуу биржийн III ангилалд бүртгэлтэй "Хөсөг трейд" ХК-ийн эзэмшиж буй 59,158 ширхэг энгийн хувьцаа нэг бүрийг нь 41,960 төгрөгөөр тооцон нийт 20 хувийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.

Санал гаргагчийн компанид эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээ: 0 буюу 0 хувь

Санал гаргаж буй этгээд:                                                                            "ТЭСО Фүүдс парк" ХХК

Санал болгож буй үнэ:                                                                                41,960 төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                                                        59,158 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:                                 2026 оны 09 сарын 22-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:                               2026 оны 10 сарын 26-ны өдрийг дуустал

Арилжаа хийгдэх өдөр:                                                                               2026 оны 10 сарын 26-ны өдөр

Хувьцаа худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа:                         2026 оны 10 сарын 28-ны өдөр

Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани:                             "Апекс капитал ҮЦК" ХХК

Санал хүлээн авах хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, олимп-4, Нью Хоризонс тауэр, 901 тоот. 

И-мэйл хаяг: investment@apex.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг: 75107500, 99227313 утсаар авна уу.

#Хөсөг трейд ХК
"ХӨСӨГ ТРЕЙД" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА · Монголын Хөрөнгийн Бирж