MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2026-11-06

Тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, арилжааг нээв.

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 450 дугаар тогтоолоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иас “Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгосон гаргасан нэг бүр нь 227 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 75,744,281 ширхэг энгийн хувьцааг 10 хувааж нэг бүр нь 22.7 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 757,442,810 ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. 

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хорооны улсын байцаагчийн 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159 дугаар албан шаардлагын дагуу “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны арилжааг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн нээлээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ НЭЭЛЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж