MSE
Бусад мэдээ
Ногдол ашиг

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК ХУРИМТЛАГДСАН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-07-30

Нийт 11,093,349,600 төгрөгийг, нэгж хувьцаанд 60 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна.

“Инновэйшн Инвестмент" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ТУЗ-26/26 тоот тогтоолоор компанийн хуримтлагдсан ашгаас нийт эргэлтэнд гарсан 184,889,160 ширхэг энгийн хувьцаанд нийт 11,093,349,600 төгрөгийг хуваарилах бөгөөд нэгж хувьцаанд ногдох хэмжээг 60 төгрөгөөр тогтоон хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр олгохоо мэдэгдлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөр тогтоон, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор ногдол ашгийг компанийн хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ