MSE
Бусад мэдээ
Зах зээл

ХААН БАНКНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ДАВЖ, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БОСГО ТОГТООЛОО

2026-09-23

Тус банк 2022 онд МХБ-д IPO хийснээс хойш дөрвөн жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд төгрөгийн босгыг давж, олон улсын жишиг индексийн бүрэлдэхүүнд багтсан зэрэг нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ түвшинд гарч байгааг харуулж байна.

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 2026 оны есдүгээр сарын 23-ны арилжааны хаалтын ханшаар 3.629 их наяд төгрөгт хүрч, 1 тэрбум ам.долларын босгыг давлаа.

Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн шинэ үзүүлэлт болж байна.

ХААН Банк нь 2022 онд МХБ-д IPO хийж, 183.4 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн бөгөөд тухайн үеийн хамгийн өндөр дүнтэй IPO-гийн нэгээр бүртгэгдэж байв. 

Мөн 2025 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас олон улсын FTSE Russell үнэлгээний агентлагийн Фронтер индексийн дунд болон дунд/том компаниудын ангилалд багтсан Монголын анхны компани бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын идэвхтэй хөрөнгө оруулдаг эдгээр жишиг индексийн бүрэлдэхүүнд Монголын компани орсон нь дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд таниулахад чухал үйл явдал болсон юм.

Ийнхүү ХААН Банк IPO хийснээс хойш дөрвөн жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд төгрөгийн босгыг давж, олон улсын жишиг индексийн бүрэлдэхүүнд багтсан зэрэг нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ түвшинд гарч байгааг харуулж байна.

ХААН БАНКНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ДАВЖ, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БОСГО ТОГТООЛОО · Монголын Хөрөнгийн Бирж