“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ БА ШАЛГУУР ШААРДЛАГА” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗАРЛАЛАА

Cургалтыг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14:00-16:30 цагийн хооронд зохион байгуулна.
“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ БА ШАЛГУУР ШААРДЛАГА” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗАРЛАЛАА
“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ХК болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) нь хамтын ажиллагааны хүрээнд “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж ба шалгуур шаардлага” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14:00-16:30 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

Сургалтаар:
Санхүүжилт татах боломжууд;
Биржид бүртгүүлэхэд тавигдах шалгуур, шаардлага;
СЗХ-ны бүртгэлийн үйл ажиллагаа, хөнгөлөлт, чөлөөлөлт;
Үнэт цаасаар санхүүжилт татах үйл ажиллагааны бэлтгэл хангах зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга мэдээлэл хүргэх болно.
Хөтөлбөртэй энд дарж танилцана уу.