MSE
Бусад мэдээ
Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ, ШАЛГУУР ШААРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-09-15

Сургалт 2026.09.30-ны өдрийн 14:00-16:30 цагийн хооронд болох бөгөөд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхолтой ААН-үүдийн төлөөлөл та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ХК болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) нь хамтын ажиллагааны хүрээнд “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж ба шалгуур шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулахаар төлөвлөлөө.

Сургалт 2026 оны  9 дүгээр сарын 30-ны өдөр 14:00-16:30 цагийн хооронд "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE Hall танхимд болох тул хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхолтой ААН-үүдийн төлөөлөл та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Сургалтаар:

  • Санхүүжилт татах боломжууд;

  • Биржид бүртгүүлэхэд тавигдах шалгуур, шаардлага;

  • СЗХ-ны бүртгэлийн үйл ажиллагаа, хөнгөлөлт, чөлөөлөлт;

  • Үнэт цаасаар санхүүжилт татах үйл ажиллагааны бэлтгэл хангах зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга мэдээлэл хүргэх болно.

Хөтөлбөртэй энд дарж танилцана уу.

Сургалтад энд дарж бүртгүүлнэ үү.