MSE
Бусад мэдээ
Зах зээл

"ЛЭНД БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА

2026-10-13

Арилжааны системд 201 хөрөнгө оруулагчийн 201 захиалга бүртгэгдэн, 20 тэрбум төгрөгийн үнийн дүнд амжилттай хүрсэн тул захиалгын санг хаалаа.

"ЛэндМН ББСБ" ХК нь 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 403 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/357 дугаар тушаалын дагуу 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 20 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 200,000 ширхэг өрийн хэрэгслийг нийтэд санал болгосон.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтераас ирүүлсэн хүсэлтийн дагуу "Лэнд бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг тогтоосон үнийн аргаар, нийтэд санал болгосон үнийн дүнд хүрмэгц захиалга хаагдах нөхцөлтэйгөөр хүлээн авсан бөгөөд арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 201 хөрөнгө оруулагчийн 201 захиалга бүртгэгдэн, 20 тэрбум төгрөгийн үнийн дүнд амжилттай хүрсэн тул захиалгын санг хаалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

 

"ЛЭНД БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА · Монголын Хөрөнгийн Бирж