МХБ-ИЙН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо болон Татварын ерөнхий газрын төлөөлөл, уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч компаниуд болох ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.
“Монголын хөрөнгийн бирж" ХК-иас өнөөдөр (2026.10.08) “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны холбогдох журмуудын нэмэлт өөрчлөлтийн төслийг уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч компаниуд болон холбогдох байгууллагуудын төлөөлөлд танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг уулзалтаар биржийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны холбогдох журмуудын нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн зорилго нь биржийн нүүрсний арилжаанд багцлан арилжих үнийн аргачлалыг тогтоох, индексэд суурилсан гэрээний төлбөр тооцооны аргачлалыг боловсронгуй болгох, Урт хугацаат форвард гэрээний стандарт нөхцөлийг батлах, түүнчлэн Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг бий болгоход чиглэсэн.

Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо болон Татварын ерөнхий газрын төлөөлөл, уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч компаниуд болох ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ