MSE
Бусад мэдээ
Мэдээ мэдээлэл

“МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ТОГТООХ, МӨРДҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЭР БАТАЛЖ, УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-08-28

Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дараах журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам” болон дараах журмуудад орсон нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө. 

Нэмэлт, өөрчлөлт оруулсан:

  • “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам”,

  • “Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-уудад дараах онцлох зохицуулалтыг тусгасан.

Үүнд:

  1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр молибденийг арилжих эрх зүйн орчин бүрдсэн;

  2. “Арилжааг ажлын өдрүүдэд 10:00-12:00 болон 14:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна”; 

  3. Форвард гэрээгээр арилжаалагдах зэсийн баяжмал болон молибдены баяжмалын худалдах захиалгыг тогтмол болон хөвөгч үнэтэй ирүүлэх боломжтой болсон зэрэг нэмэлт өөрчлөлтийг орууллаа. 

Дэлгэрэнгүйг дараах холбоосуудаар үзнэ үү.

  • "Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-тай энд дарж танилцана уу.

  • "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу.

  • "Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу.

“МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ТОГТООХ, МӨРДҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЭР БАТАЛЖ, УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА · Монголын Хөрөнгийн Бирж