Үйл явдал
"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ХАВСРАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.ЭРДЭНЭБҮРЭНИЙГ ТОМИЛЛОО
2026-10-08

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор дараах шийдвэрийг гаргасан байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар тогтоолоор тус албан тушаалын үүрэгт ажлыг компанийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэнгээр түр хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ