MSE
Бусад мэдээ
Ногдол ашиг

"ГЕРМЕС ЦЕНТР" ХК 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-09-02

Тус компани нэгж хувьцаанд 16 төгрөг 90 мөнгө байхаар тогтоон, ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

"Гермес центр" ХК нь "Компанийн тухай хууль"-ийн 46 дугаар зүйл, Компанийн дүрэм"-ийн 10 дугаар зүйл болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 06 тоот тогтоолоор компанийн 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 16 төгрөг 90 мөнгө (арван зургаан төгрөг ерэн мөнгө) байхаар тогтоон, ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж, хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

"ГЕРМЕС ЦЕНТР" ХК 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА · Монголын Хөрөнгийн Бирж