"НОГООН БОНД-2" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

"Хаан банк" ХК-ийн гаргасан 3049 кодтой "Ногоон бонд-2" өрийн хэрэгслийн тоо хэмжээг 125,000 ширхэг, нийт үнийн дүнг 12,500,000 ам.доллар болгон бууруулж үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
"Хаан банк" ХК нь 3049 кодтой "Ногоон бонд-2" ам.долларын өрийн хэрэгслийн эргэн төлөлтийг бондын гэрээндээ хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш 18 дахь сараас эхлэн 4 тэнцүү хувааж төлнө гэж заасан.
Үүний дагуу анх бүртгүүлсэн нийт үнийн дүнгийн 25 хувьд ногдох үндсэн төлбөрийг бүрэн төлснөөр, уг хэсгийг эргүүлэн дуудаж, эргэлтэд байгаа өрийн хэрэгслийн тоо хэмжээг бууруулан үнэт цаасны бүртгэлд дараах байдлаар өөрчлөлт оруулаад байна.
Үүнд: "Монголын хөрөнгийн бирж"-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/484 дүгээр тушаалын дагуу "Хаан банк" хувьцаат компанийн гаргасан 3049 кодтой "Ногоон бонд-2" өрийн хэрэгслийн 25 хувьд ногдох үндсэн төлбөр төлөгдсөн тул бирж нь бондын нийт бүртгэлтэй тоо хэмжээг 125,000 ширхэг, нийт үнийн дүнг 12,500,000 ам.доллар болгон бууруулж үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ