7 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 25,222,294,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 269,348,141 төгрөгийн үнийн дүн бүхий 687,833 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Махимпекс ХК (MMX +6.18%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.74%), ЛэндМН ББСБ ХК (LEND +3.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -12.63%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -11.33%), Монложистикс Холдинг ХК (MLG -5.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 3,364 ширхэг нэгж эрх 2,128,731 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 110 ширхэг үнэт цаас 10,049,160 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 460 ширхэг үнэт цаас 46,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,928,000 юань буюу 6,865,026,560 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 2,230,400 ам.доллар буюу 8,014,496,320 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,787,200 ам.доллар буюу 10,015,245,760 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 25,222,294,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.02%-иар буурч, 54,759.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,012,452,267,761 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ