MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ОЛОН УЛСЫН ЭКО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-Д МОД ТАРЬЛАА

2026-10-05

Бирж нь 2021 оноос хойш нийт 600 орчим модыг, 3 байршилд тариад байна.

Сангийн яамны харъяа байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бүх нийтийн аяны хүрээнд өнгөрөгч Бямба гарагт (2026.10.03)  "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарьлаа.

Мод тарих намрын өдрүүд нэгдсэн арга хэмжээ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хамт олон энэ намар хоёр удаа байгууллагад хуваарилагдсан модыг мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийн дагуу тарьж, анхны цэнэг усалгааг хийсэн юм.

Бирж нь 2021 оноос хойш нийт 600 орчим модыг, 3 байршилд тариад байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ