"СЭНДЛИ ББСБ" ХК-ИАС ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА

Арилжааны системд 231 хөрөнгө оруулагчийн 234 захиалга бүртгэгдэж, 12 тэрбум төгрөгийн үнийн дүнд хүрсэн тул захиалгын санг хаалаа.
"Сэндли ББСБ" ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 315 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/378 тоот тушаалын дагуу 24 сарын хугацаатай, жилийн 19 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 12 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 120 мянган ширхэг өрийн хэрэгслийг нийтэд санал болгосон.
Үнэт цаасны танилцуулга болон андеррайтераас ирүүлсэн хүсэлтийн дагуу "Сэндли бонд 3.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг тогтоосон үнийн аргаар, нийтэд санал болгосон үнийн дүнд хүрмэгц захиалга хаагдах нөхцөлтэйгөөр хүлээн авсан бөгөөд арилжааны системд 231 хөрөнгө оруулагчийн 234 захиалга бүртгэгдэж, 12 тэрбум төгрөгийн үнийн дүнд хүрсэн тул захиалгын санг хаалаа.