MSE
Бусад мэдээ
Зах зээл

"ШУНХЛАЙ-4" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА

2026-09-22

Арилжааны системд нийт 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 43 хөрөнгө оруулагчийн 44 захиалга бүртгэгдэн, 100 тэрбум төгрөгийн үнийн дүнд амжилттай хүрсэн тул захиалгын санг хаалаа.

"Шунхлай" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/400 тоот тушаалын дагуу 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 1 сая ширхэг өрийн хэрэгслийг нийтэд санал болгосон.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтераас ирүүлсэн хүсэлтийн дагуу "Шунхлай-4" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг тогтоосон үнийн аргаар, нийтэд санал болгосон үнийн дүнд хүрмэгц захиалга хаагдах нөхцөлтэйгөөр хүлээн авсан бөгөөд арилжааны системд нийт 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 43 хөрөнгө оруулагчийн 44 захиалга бүртгэгдэн, 100 тэрбум төгрөгийн үнийн дүнд амжилттай хүрсэн тул захиалгын санг хаалаа.

"ШУНХЛАЙ-4" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА · Монголын Хөрөнгийн Бирж