"ШУНХЛАЙ-4" БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЛҮҮЛЛЭЭ
2026-09-25

Хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс SHKL-BD-25/09/27-C0103-18 симболтойгоор эхлүүллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/3594 албан бичгийн дагуу "Шунхлай” ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 1 сая ширхэг "Шунхлай - 4" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс SHKL-BD-25/09/27-C0103-18 симболтойгоор эхлүүллээ.