Зах зээл
“ШУНХЛАЙ БОНД 2.0”, “ШУНХЛАЙ БОНД 2.1” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
2026-09-28

Тус өрийн хэрэгслийн төлбөр бүрэн төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хассан болно.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулж 2024, 2025 онуудад арилжигдсан "Шунхлай" ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 500,000 ширхэг, 3056 (SHNK) кодтой "Шунхлай бонд-2.0", 3057 (SHNK) кодтой "Шунхлай бонд-2.1" өрийн хэрэгслийн төлбөр бүрэн төлөгдсөн тул Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/435 тоот тушаалаар биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.