MSE
Бусад мэдээ
Зах зээл

"ШУНХЛАЙ-4" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-18

Захиалга авах хугацаа: 2026.09.22 - 2026.09.25 /10:00-17:00 цагийн хооронд/

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/400 тоот тушаалаар бүртгэгдсэн "Шунхлай" ХХК-ийн "Шунхлай бонд-4" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Үнэт цаасны нэр: Шунхлай бонд -4 

Үнэт цаасны төрөл: Энгийн хүүтэй, хөтөлбөртэй бонд

Бондын тоо ширхэг: 1,000,000 (нэг сая) ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын хөтөлбөрийн нийт үнийн дүн: 100,000,000,000 (нэг зуун тэрбум) төгрөг

Бондын хугацаа: 12 сарын хугацаатай

Бондын жилийн хүүгийн түвшин: 18.00%

Бондын хүү төлөгдөх хугацаа : Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2026.09.22 - 2026.09.25 /10:00-17:00 цагийн хооронд/

"Шунхлай бонд - 4"-ын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

"ШУНХЛАЙ-4" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ · Монголын Хөрөнгийн Бирж