"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК-ИЙН ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Тус компани "Татан төвлөрүүлсэнхөрөнгийн 51.2%-ийг зориулалтын дагуу зарцуулаад байгаа ба үлдсэн хөрөнгийг зориулалтын дагуу 2026-2027 онд зарцуулахаар төлөвлөж байна" гэдгээ мэдэгдлээ.
"Инновэйшн Инвестмент" ХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийн хооронд Монголын хөрөнгийн бирж дээр анхдагч зах зээлийн захиалга авч, 8.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.
2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар "Инновэйшн Инвестмент" ХК-ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:
№ | Хөрөнгө оруулалтын зориулалт | Зарцуулахаар төвлөрүүлсэн мөнгөн дүн | Эзлэх хувь | Зарцуулсан дүн | Эзлэх хувь |
1 | Бэлэн бус төлбөрийн зах зээл дээрх үндсэн үйл ажиллагааны тэлэлт | 1,871,991,911 | 22.5% | 989,210,291 | 11.9% |
2 | Дунд хугацааны төлөвлөгөөний дагуу | 2,495,989,215 | 30.0% | 0 | 0.0% |
3 | Техник, тоног төхөөрөмж, мэдээллийн | 1,247,994,608 | 15.0% | 1,190,378,556 | 14.3% |
4 | “KKTT” ХХК-ийн эзэмшиж буй 9,244,458 | 2,080,003,050 | 25.0% | 2,080,003,050 | 25.0% |
5 | Олон улсын зах зээлд үйл ажиллагаа | 623,985,266 | 7.5% | 0 | 0.0% |
НИЙТ | 8,319,964,050 | 100.0% | 4,259,591,897 | 51.2% |
Тус компани "Татан төвлөрүүлсэн хөрөнгийн “Бэлэн бус төлбөрийн зах зээл дээрх үйл ажиллагааны тэлэлт" хэсгээс 2026 оны 1 дүгээр улиралд 849,272,125 төгрөгийг зарцуулж нийт 989,210,291 төгрөгийн зарцуулалтыг зориулалтын дагуу хийсэн бөгөөд 2026 оны 2,3 дугаар улиралд зарцуулалт хийгдээгүй болно.
Бид одоогоор нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 51.2 хувийг зориулалтын дагуу зарцуулаад байгаа ба үлдсэн хөрөнгийг зориулалтын дагуу 2026-2027 онд зарцуулахаар төлөвлөж байна" гэж мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ