MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

"ТАВ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2026-08-25

"Тав" ХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №26/2/30 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 114,737 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"Тав" ХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №26/2/30 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 114,737 ( нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун гучин долоо) ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, “Тав” ХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №26/2/30 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/382 тоот тушаалын дагуу бүртгэлээс хассан болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"ТАВ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА · Монголын Хөрөнгийн Бирж