MSE
Бусад мэдээ

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

2026-09-28

Монголын хөрөнгийн биржийн хамт олон үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 500 гаруй мод тариад байна.

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бүх нийтийн аяны хүрээнд мод тарих намрын нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч ням гарагт (2026.09.27) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн.

Биржийн хамт олон Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой "1000 мод тарих" арга хэмжээнд нэгдлээ. 

Мод тарих намрын өдрүүд нэгдсэн арга хэмжээ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд биржийн хамт олон байгууллагад хуваарилагдсан модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтний заавар, зөвлөмжийн дагуу тарьж, анхны цэнэг усалгааг хийсэн.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тарьсан бол биржийн хамт олон нийт 500 гаруй мод тариад байна.

Цаашид тарьсан мод бүрийг ургуулж, арчилж, хамгаалж үлдэх нь хөдөлгөөний дараагийн шатны гол шалгуур болж байгаа юм.

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА · Монголын Хөрөнгийн Бирж