“ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС ҮЦК” ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Гэрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон "Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК Гүйцэтгэх захирал С.Батчимэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр (2026.09.24) “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд биржийн "Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-ын 3.5-д заасныг үндэслэн "Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон "Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК Гүйцэтгэх захирал С.Батчимэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Ийнхүү тус компани нь зах зээл дэх тухайлсан үнэт цаасны хөрвөх чадвар, эрэлт нийлүүлэлтийг дэмжих үүрэг гүйцэтгэхээр зах зээл үүсгэгчдийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.
Бирж нь тусгай хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэйгээр хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллах болно.
