MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 10 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-10-08

Энэ сарын танхимын сургалтад 18 суралцагч хамрагдаж, үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг мэдээллээ баяжууллаа.

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтад 18 суралцагч хамрагдаж, дараах агуулгын хүрээнд мэдлэг мэдээллээ баяжуулсан юм. Үүнд: 

  • Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго

  • Финтек ба крипто валют

  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай

  • Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

  • Багц бүрдүүлэлтийн талаар

  • МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц

  • Бататгах давтлага

Сургалтын төгсгөлд биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

"Юуны өмнө хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэхээр сургалтад оролцсон та бүхэнд талархал илэрхийлье.

Монголын хөрөнгийн биржээс иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, санхүүгийн мэдээлэлд үндэслэн хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах чадварыг дэмжих зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн 35 жилийн түүхээс харахад иргэд санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэгтэй болсноор өөрийн эзэмшиж буй хөрөнгийн үнэ цэнийг ойлгож, зөв удирдахад чухал ач холбогдолтой. Тэр дундаа 1,072 хувьцаа болон төрийн өмчит компаниуд нээлттэй компанийн тогтолцоонд шилжих үйл явцтай холбоотойгоор иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгцээ улам бүр чухал болж байна.

Иймд сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ цаашид санхүү, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтадаа ашиглаж хэвшээрэй. Та бүхэнд амжилт хүсье" хэмээгээд суралцагчдад сертификатийг гардуулсан юм.

Сургалтын төгсгөлд асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition)-д эхний I, lI байр эзэлсэн суралцагчдыг BGM Asset management компанийн Дэд захирал Г.Маргад FTI, ETF худалдан авах 100’000₮ эрхийн бичгээр шагналаа.

Тус сургалтыг үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэдэг.

  • ҮЦЗЗ-ийн анхан шатны сургалтыг цахимаар үзэх бол энд дарна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ