ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонирхсон хүн бүр танхим болон цахим хэлбэрээр суралцах боломжтой бөгөөд танхимаар суралцагчдын тоо сар бүр нэмэгдсээр байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК олон нийтийн санхүүгийн боловсролд зориулж үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг тэлэх, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар, дадлыг сайжруулах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалт”-ыг зохион байгуулдаг.
Сонирхсон хүн бүр танхим болон цахим хэлбэрээр суралцах боломжтой бөгөөд танхимаар суралцагчдын тоо сар бүр нэмэгдсээр байна.
Иймд наймдугаар сард хоёр удаа танхимын сургалт зохион байгуулсан ба суралцагчид гурван өдрийн хөтөлбөрөөр дараах агуулгын хүрээнд мэдлэг мэдээллээ баяжууллаа.
Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго
Финтек ба крипто валют
Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай
Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол
Багц бүрдүүлэлтийн талаар
МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц
Бататгах давтлага
Сургалтыг үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэсэн.
Энэ үеэр биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ "Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үр өгөөж, түүнтэй холбоотой шинэ мэдээлэл, арилжааны практик сургалтаар мэдлэгээ баяжуулсан эрхэм та бүхэнд баяр хүргэе. Энэхүү сургалтаас хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, ач холбогдол, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа, практик сургалтын талаар системтэй мэдлэг мэдээлэл олж авсан гэдэгт итгэл дүүрэн байна" хэмээн онцлоод суралцагчдад баяр хүргэн, сертификатийг гардуулсан юм.
Цахим хичээл үзэх бол энд дарна уу.