MSE
Бусад мэдээ
Зах зээл

ЗГДҮЦ-ЫГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХЭСЭГЧЛЭН ХАСЛАА

2026-10-28

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/485 дугаар тушаалаар дараах шийдвэр гарсан байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйлийн 23.2 дах заалт, Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/485 дугаар тушаалаар дараах шийдвэр гарсан байна.

Үүнд: Монголын хөрөнгийн биржээр

  • 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр арилжигдсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 52 долоо хоногийн хугацаатай, 100,000 ширхэг, нийт 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1375 кодтой, ЗГХБ-Б-52-553 нэртэй Засгийн газрын хямдруулалттай үнэт цаасны 87,500 ширхэг нь арилжигдсан тул арилжигдаагүй үлдсэн 12,500  ширхгийг,

  • Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5 жилийн хугацаатай, 100,000 ширхэг, нийт 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1376 кодтой, ЗГЭБ-Д-260-554 нэртэй Засгийн газрын купонтой үнэт цаасны 87,500 ширхэг нь арилжигдсан тул арилжигдаагүй үлдсэн 12,500 ширхгийг тус тус "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хэсэгчлэн хаслаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ЗГДҮЦ-ЫГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХЭСЭГЧЛЭН ХАСЛАА · Монголын Хөрөнгийн Бирж