ЗГДҮЦ-ЫГ БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХЭСЭГЧЛЭН ХАСЛАА

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/463 дугаар тушаалаар дараах шийдвэр гарсан байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйлийн 23.2 дах заалт, Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болон 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/463 дугаар тушаалаар дараах шийдвэр гарсан байна.
Үүнд: Монголын хөрөнгийн биржээр
2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр арилжигдсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, купонтой, 5 жилийн хугацаатай, 40,000 ширхэг, нийт 4.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1326 кодтой, ЗГЭБ-Д-260-504 нэртэй Засгийн газрын үнэт цаасны 39,997 ширхэг нь арилжигдсан тул арилжигдаагүй үлдсэн 3 ширхгийг,
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр арилжигдсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, купонтой, 7 жилийн хугацаатай, 50,000 ширхэг, нийт 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1329 кодтой, ЗГЭБ-У-364-507 нэртэй Засгийн газрын үнэт цаасны 37,500 ширхэг нь арилжигдсан тул арилжигдаагүй үлдсэн 12,500 ширхгийг,
2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр арилжигдсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хямдруулалттай, 26 долоо хоногийн хугацаатай, 50,000 ширхэг, нийт 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1373 кодтой, ЗГХБ-Б-26-551 нэртэй Засгийн газрын үнэт цаасны 25,100 ширхэг нь арилжигдсан тул арилжигдаагүй үлдсэн 24,900 ширхгийг тус тус "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хэсэгчлэн хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ