• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2023-04-06 16:14:09

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15 хаягт байрлах Бэст вестерн премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд цахим болон танхимаар хуралдах болсныг мэдэгдье!

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  • Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах.
  • Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах.
  • Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах.
  • Монголын хөрөнгийн бирж ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох.
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, батлах;
  • Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэх.

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:

  • 2023 оны 4 дүгээр сарын 07.

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.mse.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
  • Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн байр Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

Холбоо барих:

Утас: 11-313747-(3112), (3113), (3111) , 88095950

И-мэйл: shareholders@mse.mn

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС