• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-10-19 11:44:01

"ХААН банк" ХК нь 2023 оны 04 дүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд 959 төгрөгийн нэгж үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 183,379,788,200 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд: 

  • Мэдээлэл технологийн хөрөнгө оруулалт 16% буюу 29.3 тэрбум

  • Цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалт 19% буюу 34.8 тэрбум

  • Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт 34% буюу 62.4 тэрбум

  • Орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт 31% буюу 56.9 тэрбум

Үүнээс 2023 оны 3-р улиралд мэдээлэл технологийн хөрөнгө оруулалтад 2.1 тэрбум төгрөг, цахим шилжилт, мэдээлэл технологийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд 4.9 тэрбум төгрөг, ногоон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд 38.7 тэрбум төгрөг буюу нийт 45.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ