• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42452.39

( -538.73 -1.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42452.39 -538.73
MSE A Индекс 16528.41 -70.49
MSE B Индекс 11952.78 -55.87

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй.

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧ НАРТ ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ.

2018-02-09 17:30:22

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “ЛэндМН ББСБ” ХК нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулан үнэт цаасны танилцуулга хийлээ. Тус компани олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд санал болгох бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөө үндсэн үйл ажиллагаа буюу зээлийн эх үүсвэрт 100% зарцуулж үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

“ЛэндМН ББСБ” ХК нь хиймэл оюун ухаанд суурилсан финтек /Fintech/ буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монголын улсын санхүүгийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн юм. Тус компани нь өөрийн LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн андеррайтераар “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг хүртэл авна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ