• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй.

Мэдээ мэдээлэл

“ЛЕНДМН ББСБ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 16.5 ДАХИН ДАВЖ ХААГДЛАА

2018-03-07 14:42:24

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2018 оны хамгийн анхны IPO болох “Лендмн ББСБ” ХК нь нийт хувьцааны 25%-ийг буюу 200 сая ширхэг хувьцааг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдөр буюу 03 дугаар сарын 07-ны өдрийн 13:00 цаг хүртэл авч дууслаа.

“Лендмн ББСБ” ХК-ийн олон нийтэд санал болгосон 12.5 хувь буюу 100 сая ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад урьдчилсан байдлаар 6,551 хувь хүн, аж ахуйн нэгжүүд оролцож, нийтдээ 1,659,715,218 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгсөн нь олон нийтэд санал болгосон 100 сая ширхэг хувьцааг 16.5 дахин давсан дүн юм.

“Лендмн ББСБ” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудаас хүснэгтийн дагуу биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг хувь тэнцүүлэн хуваарилж, тайланг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх бөгөөд СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагч нар хувьцаа авч чадаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийн буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ