• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2018.03.14-НД ЭХЭЛНЭ

2018-03-13 16:21:40

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/951 тоот тушаалаар "Лэндмн ББСБ" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна.

"Лэндмн ББСБ" ХК нь нийт хувьцааны 25 хувийг олон нийт /100 сая ширхэг/ болон стратегийн хөрөнгө оруулагчдад /100 сая ширхэг/ санал болгож, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн арилжааны захиалга авсан билээ. Тус компанийн олон нийтэд санал болгосон 100 сая ширхэг хувьцаанд 1.6 тэрбум ширхэг үнэт цаасыг худалдан авах захиалга ирсэн нь нийлүүлэлтээс 16.5 дахин их буюу Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дундаас хамгийн их захиалга авсан компани болсон байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ