• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХАЙГУУЛЫН МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЛЭЭ

2020-07-16 15:25:21

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (MSE:ERDN) нь Хөндий алтны төслийн талбайд өндөр агуулга бүхий гурван шинэ бүсийг илрүүлсэн тухай мэдээллийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржид ирүүллээ. Энэхүү мэдээлэлд дараах онцлох мэдээллүүдийг тусгажээ. Үүнд: 

  • 2020 оны 2-р улирлын хайгуулын хѳтѳлбѳрѳѳр зүүн ѳмнѳд Мидфийлд, баруун ѳмнѳд Страйкер болон Хар Морь талбайнуудад газрын дѳт гүнд, алтны өндөр агуулга бүхий дээжүүдийг илрүүлэв.
  • Баруун ѳмнѳд Страйкер бүсэд газрын гүнээс 25 метрт 100м*50м талбайд 11 цооног ѳрѳмдѳн, аномаль алт огтолсон.
  • Ѳнгѳрсѳн долоо хоногт танилцуулсан зүүн ѳмнѳд Мидфийлд бүсийн ѳрѳмдлѳгийн үр дүнг бататгаж, Баян Хѳндийн ил уурхайн нѳѳцѳд бага агуулга бүхий материал хэмээн ангилагдсан талбайд алтны эрдэсжилтийг тэллээ.
  • Баян Хѳндий ордын нээлтээс хойш тусгай зѳвшѳѳрлийн талбайд хийгдсэн шинэ нээлт болох Хар Морь талбайд суваг малталтаар ѳндѳр агуулга бүхий бүсүүдийг тогтоов.
  • 2020 оны 3-р улирлын ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрѳѳр дээрх гурван хэтийн тѳлѳв бүхий бүсийг ѳрѳмдѳхѳѳр төлөвлөв. 

Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ