• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-08-04 15:50:18

“Улсын Их Дэлгүүр” (УИД) ХК-ийн барилгад 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр гал гарч барилгын зарим хэсэг шатсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас шалгалт, мөрдлөг хийсэн бөгөөд шинжээчдийн дүгнэлт гарсан байна. 

Дүгнэлтээр “Тус барилга дээр дээврийн ажил хийж байсан ‘Ай Ти Эн’ ХХК-ийн ажилчид хар цаасыг халааж, хайлуулан наах ажил хийх явцдаа гал алдаж гал түймэр гарахад хүргэсэн” гэж тогтоосон байна. Уг хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд УИД ХК болон түрээслэгч нарын хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Галын аюулын улмаас УИД ХК-д ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд энэхүү хохирлыг дотоод хүчин чадлаараа барагдуулан даван туулах боломж бололцоо хомс учраас “Номин Холдинг” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудаас ажиллах хүч, санхүүгийн туслалцаа авсны үр дүнд 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс тус дэлгүүрийн 1 болон 2 давхрын засварын ажлыг гүйцэтгэн хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Түүнчлэн, УИД ХК нь үл хөдлөх хөрөнгийн даатгал, тус дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгч нар нь гэрээнд заасны дагуу бараа материалын даатгалд хамрагдсан болохыг УИД ХК-ийн зүгээс мэдэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ